Соёл урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2023/09/18
Соёл урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ
Соёл урлагийн байгууллагын ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос эдүгээ 30 дахь жилтэйгээ золгож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан салбартаа манлайлан ажилласан шилдэг уран бүтээлчдэд шагнал гардууллаа.
Дорнод аймгийн хэмжээнд соёлын салбарт аймгийн Хөгжимт драмын театр, аймгийн Музей, Төв номын сан, Ялалт музей, сумдын Соёлын төв, нийт 17 байгуулагд 268 соёл урлагийн ажилтан ажиллаж байна.
Дорнод аймаг нь 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулж, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг үргэлжлүүлж, соёлын өвийг олон нийтэд сурталчлан таниулах, соёлын ажилтны мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах зорилтын хүрээнд 7 дахь жилдээ “Соёл урлагийн салбарын хөгжлийг дэмжих хөтөлбөр” болон хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тодруулбал соёл урлагийн салбарын ажилчид, уран бүтээлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн нэр хүндийг өсгөх зорилгоор “Соёлын шилдэг ажилтан-2023” болзолт уралдааныг анх удаа амжилттай зохион байгуулж байна.
Түүнчлэн
- Аймгийн төв музейд Виртуал музей төсөл
- Шинэ музейн үзүүлэг дэглэлтийн төлөвлөгөөг боловсруулах ажил
- Д.Нямсүрэнгийн нэрэмжит “Аглагхан талаасаа” яруу найргийн анхдугаар наадам - “Хэрлэнгийн барьяа” уртын дууны улсын анхдугаар уралдаан
- “Үл бүдгэрэх их өв” төсөл
- “Тал нутгийн соёл”,
“Эвт модны наадам” эвентийг амжилттай хэрэгжүүлж зохион байгуулж байна.
Энэ жил Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамнаас зохион байгуулсан “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Дорнод аймгийн 50 гаруй соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч, язгуур урлагийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож 21 аймаг есөн дүүргээс шилдэг таван аймгийн нэгээр шалгарсан билээ.
Соёл урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх