Нийтийн эзэмшлийн талбайг зүлэгжүүлж байна

2023/09/18
Нийтийн эзэмшлийн талбайг зүлэгжүүлж байна
Гудамж талбайд хөрсийг доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор Хэрлэн сумын 6, 9 дүгээр багийн нийтийн эзэмшлийн талбайд зүлэгжүүлэлтийн ажил хийгдэж байна.
 
Энэ жилийн тухайд нийт 1 га нийтийн эзэмшлийн талбайг зүлэгжүүлэх юм.
 
Тус ажлыг Дорнод аймгийн Байгаль орчин хамгаалах нөхөн сэргээх зардлаар үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тодруулбал Хэрлэн сумын 9 дүгээр баг Чойбалсангийн гудамж дагуу 2000м2 талбайн зүлэгжүүлэлтийн ажлыг “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ хийж гүйцэтгэв.
 
Мөн 6, 9 дүгээр багийн орон сууцны СӨХ-үүдэд зүлэгжүүлэлтийн ажилд шаардлагатай зүлэгний үр болон тарилт, усалгаа арчилгаанд шаардлагатай материалыг хүлээлгэн өгөөд байна хэмээн Дорнод аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 
Нийтийн эзэмшлийн талбайг зүлэгжүүлж байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх