5 хүртэлх насны хүүхдийн томуугийн дархлаажуулалт 63,8 хувьтай явагдаж байна

2023/09/19
5 хүртэлх насны хүүхдийн томуугийн дархлаажуулалт 63,8 хувьтай явагдаж байна
Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр “Зорилтот бүлгийн хүүхдүүдийг томуугийн дархлаажуулалтад хамруулах” арга хэмжээний хүрээнд зорилтот бүлгийн 6 сартайгаас 5 хүртэлх насны хүүхдүүдийг сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дархлаажуултд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
 
2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 1276 хүүхэд буюу 63.8 хувийг дархлаажуулалтад хамруулаад байна.
 
Дархлаажуулалтыг үр дүнтэй зохион байгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг сумдын эрүүл мэндийн төвүүдэд цахимаар, Асралт үйлс, Мянган жаргалан, Ягаан цээнэ өрхийн эрүүл мэндийн төвүүдэд газар дээр нь ажиллаж дэмжлэгт хяналт хийж, цаашид үлдсэн хүүхдүүдийг богино хугацаанд үр дүнтэй хамруулах, халдвар хамгааллын дэглэм сахиж дархлажуулалтыг амжилттай дуусгах, тайлан мэдээг хугацаандаа ирүүлэх талаар НЭМТ-ийн дарга Т.Туруунаа, Дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн З.Сарантуяа нар үүрэг чиглэл өгч ажиллалаа.
5 хүртэлх насны хүүхдийн томуугийн дархлаажуулалт 63,8 хувьтай явагдаж байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх