Дорнодын шинэ сэргэлт чуулганд оролцогчдоос дараах санал гарсан байна

2023/10/10
Дорнодын шинэ сэргэлт чуулганд оролцогчдоос дараах санал гарсан байна

Дорнодын шинэ сэргэлт хөрөнгө оруулалтын чуулган өнгөрөгч сарын сүүлээр болж гадаад дотоодын 300 орчим хүн оролцсон. Уг чуулганаар Дорнод аймагт хөрөнгө оруулах боломж нөөцийн талаар мэдээлсэн өгсөн бөгөөд чуулганд оролцогчдоос дараах саналууд гарсан байна. Үүнд, 

1. Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх дэд бүтцийг хөгжүүлэх гааль татварын хөнгөлөлт үзүүлэх, НӨАТ бууруулах 

2. Арьс шир сүү, хүнс махны үйлдвэртэй болох 

3. Үйлдвэрлэл технологийн паркийг бүрэн утгаар нь дэмжиж ажиллуулах 

4. Газар нутгийн байршлын давуу байдлаа ашиглах, ОХУ, БНХАУ руу ашиглалтад орох авто замын ажлыг эрчимжүүлэх 

5. Бичигт Эрээнцав чиглэлийн төмөр замыг угтаж 103 өртөөнөөс Хавирга боомт чиглэл рүү төмөр замын ажлыг эрчимжүүлэх

6. Хавирга боомтын автозамын барилгын ажлыг шуурхай дуусгах 

7. Барилгын материал үйлдвэрлэлийг дэмжих, хөрөнгө оруулагчтай холбогдох 

8. Барилгын материалын хөнгөлөлттэй зээл үзүүлэх 

9. Барилгын материалын бааз байгуулах 

10. Чойбалсан хотыг хотын статустай болгох 

11. Тэтгэврийн хувийг багасгах 

12. Иргэний үнэмлэхийг 18 нас хүртэл олгохгүй байх 

13. Матад суманд орших хайрга дайрганы ордоо ашиглах 

14. Дорнод их сургуулийн харъяа МУИС-ийн салбар сургуулийг зүүн бүсийн их сургууль болгох 

15. Багш бэлтгэх хөтөлбөрийг Засгийн газрын бодлоготой уялдуулж бүсийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сайжруулах 

16. Зээлийн хүү бууруулах 

17. Малын болон малын түүхий эдийн үнэ өсгөх 

18. Барилгын төсөвчин мэргэжлийн ажилтан ажиллах хүч дутагдалтай 

19. ААН-ийн НДШ 8-10 хуувь болгож ажиллагсдын цалинг нэмэх 

20. Залуу гэр бүл 35 хүртэл насны иргэд нь 3-5 хувийн зээлд хамрагдах 

21. Урлаг спорт сургалтын байр, гэрэл түрээсийн төлбөр 1-2 жил төр даах 

22. Төр хувийн хэвшлийн харилцааг сайжруулах 

23. Хүнсний технологич дутагдалтай байдаг 

24. Өрхийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих 

25. ХАА тоног төхөөрөмж, газар тариалангийн тоног төхөөрөмжийг бага үнээр нийлүүлэх ажлыг бодлогоор дэмжих 

26. Олон улсын стандартын шаардлага хангасан зочид буудал ресторан барих хөрөнгө оруулагчийг татах 

27. Чуулганы илтгэлүүдийг сурталчлах зэрэг байна. 

Дорнодын шинэ сэргэлт чуулганд оролцогчдоос дараах санал гарсан байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх