2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний саналд дараах 10 саналыг хүргүүлсэн байна. Үүнд,
1. Хэрлэн голын 217,6 у/м төмөр бетон гүүр, 1,0 км хатуу хучилттай авто зам
2. 1000 айлын орон сууцны хотхоны гадна дулааны шугам
3. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн дагуу 50-100 дахь 50 км урттай авто замын засвар
4. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын 271-298 км хоорондох 27 км хатуу хучилттай авто замын их засвар
5. Чойбалсан хотын ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэх
6. Чойбалсан ДЦС-аас хотын төвийн дулааны нэгдүгээр хүртэлх ф400 мм голчтой магистраль шугамыг ф800 мм голчтой болгон өргөтгөх
7. Чойбалсан хот доторхи хатуу хучилттай авто зам
8. Чойбалсан хотоос Баянхошуу боомт, Халхгол чиглэлийн 210,0 км хатуу хучилттай авто зам
9. Цэцэрлэгийн барилга, 240 ортой
10. Сургуулийн барилга 640 суудалтай зэрэг саналыг өгөөд байна.
Дорнод аймгаас 10 төсөл арга хэмжээг 2024 оны улсын төсөвт тусгуулахаар хүргүүлжээ | |
Jaran.MN Facebook |