Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг нуурын экосистемийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр аймаг төсвийн хөрөнгөөр 12км цахилгаан дамжуулах шугамыг бариад байгаа юм.
Эрчим хүчний асуудал шийдэгдсэнээр жуулчны баазуудаас гадна тариалангийн талбай, зарим гэр хорооллын суурьшлын бүс цахилгаан холбогдох боломжтой болж, сумын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалтын ажил болж байна.
Үүнийг түшиглэн Цагаан-Овоо сумаас аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдэд газар олгох, эрэг дагуу тохижилтын болон хашаажуулах ажлыг хэрэгжүүлж байна хэмээн Дорнод аймгийн ЗДТГ-аас мэдээллээ