Цагдаагийн газар: Сурагчдаа айлгах зорилгоор ташаа мэдээлэл тараажээ

2023/10/10
Цагдаагийн газар: Сурагчдаа айлгах зорилгоор ташаа мэдээлэл тараажээ

Өнөөдөр цахим орчинд болоод ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Хятад иргэнд сургуулийн хүүхдүүд хөөгдлөө гэсэн мэдээлэл тарсан. Саяхан Дорноговь аймгийн Сайншанд хотод болсон хэрэгтэй холбоотойгоор иргэд түгшүүртэй байгаа учраас дээрх мэдээллийг иргэд олон нийт цочирдсон байдалтай хүлээн авсан. Харин уг мэдээлэл нь ташаа болохыг ЦЕГ-аас хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. Хэрлэн сумын 11-р сургуулийн нэгэн багш эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарал сэрэмжлүүлэг өгөх үүднээс Хятад улсын иргэд хүүхдийг хөөж айлган сүрдүүлсэн хэмээн хэлжээ. Уг мэдээлэл эцэг эхчүүдээр дамжин олон нийтэд хүрч иргэдийг төөрөгдөлд оруулсан тул аливаа мэдээллийг үнэн эсэхийг нягталж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

Цагдаагийн газар: Сурагчдаа айлгах зорилгоор ташаа мэдээлэл тараажээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх