Баян-Уул Цагаан-Овоо сумын зааг дээр үхрийн дуут өвчин гарч 3 үхэр өвчилжээ

2023/10/11
Баян-Уул Цагаан-Овоо сумын зааг дээр үхрийн дуут өвчин гарч 3 үхэр өвчилжээ

Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баян-Уул сумын зааг дээр амьдарч байгаа малчны 3 тугал дуут өвчнөөр өвчилж үхсэн байна. Тус айлын мал гаднаас шилжин ирсэн бөгөөд Цагаан-Овоо суманд харъяалалтай байна.  Баян-Уул сумын мал эмнэлгийн тасаг ажиллаж өвчин гарсан голомтоос 5 км-ийн зайтай хязгаарлалтын дэглэм тогтоож өвчинлсэн үхрийг устгаж 66 тугал бярууг вакцинжуулжээ. Уг өвчин нь дал нуруу хавдах, хий хуримтлагдах зэрэг шинж тэмдгээр илэрдэг бөгөөд 14 хоногийн дотор дахин халдвар гарахгүй бол хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм байна. Тиймээс малчид мал бүхий иргэд анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэйг анхааруулж байна. 

Баян-Уул Цагаан-Овоо сумын зааг дээр үхрийн дуут өвчин гарч 3 үхэр өвчилжээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх