Зөвшөөрөлгүй нүүж ирсэн айлын малаас халдварт дуут өвчин илэрчээ

2023/10/12
Зөвшөөрөлгүй нүүж ирсэн айлын малаас халдварт дуут өвчин илэрчээ

Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баян-Уул сумын зааг дээр амьдарч байгаа малчны 3 тугал дуут өвчнөөр өвчилж үхсэн тухай мэдээлэл гарсантай холбогдуулан дээрх 2 сумаас уг малчин, мал нь манай сумдад харьялагддаггүй гэсэн мэдээллийг ирүүлсэн юм. Тус 2 сумын зааг дээр байгаа малчин Б нь Өвөрхангай аймгаас нүүж ирээд сар орчим болж байгаа бөгөөд 100 гаруй үхэр маллаж байна. Уг үхэр нь улсын аварга Хангайгийнх, Цагаан-овоо суманд байсан үхэр хэмээн малчин нь хэлж байгаа юм. Хангай нь улсын заан Батзоригоос эдгээр үхрийг худалдан авсан байж болзошгүй бөгөөд Батзоригийн  үхэр адуу нь Цагаан-овоо суманд 10 гаруй жилийн өмнө Сэлэнгээс ирж суурьшсан байдаг байна. Өнгөрсөн жилээс эхлэн адуу үхрээ зарж нүүсэн тухай Цагаан-Овоо сумын Засаг дарга Д.Батмагнай мэдээлэв.

Ингэхээр дээрх мал, малчин нь зөвшөөрөлгүйгээр тус бүс нутагт амьдарч байгаа бөгөөд халварт дуут өвчинөөр 3 үхэр нь өвчилж 10-р сарын 17-ныг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоосон байна. Тус хугацаанд халдвар дахин гарахгүй бол хязгаарлалтыг цуцалж тухайн малчин малыг нүүлгэх мэдэгдэл өгнө гэдгийг Баян-Уул сумаас мэдэгдлээ. 

 

 
Зөвшөөрөлгүй нүүж ирсэн айлын малаас халдварт дуут өвчин илэрчээ   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх