Дорнод аймгийн Засаг даргын санаачилгаар 2019 оноос эхлэн сумдад нэн шаардлагатай боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх зорилгоор оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж байгаа билээ.
Баянтүмэн сумын захиалгаар энэ онд Дорноговь аймаг дахь АШУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн М.Нарангэрэл сумынхаа Эрүүл мэндийн төвд ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Тус сумаас "Нутгийн ирээдүй" төслөөр хүний их эмч, малын эмч, лабораторийн эмч мэргэжлээр нийт 5 оюутан суралцаж байгаа юм хэмээн Дорнод аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ