Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолоор баталсан “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ийг зохион байгуулах журмын хэрэгжилтийг хангаж, Төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд таниулан сурталчлах, иргэдээс санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх, иргэдийн гаргасан шинэлэг санал санаачилгыг төрийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэн, иргэнд ойртсон төрийн үйлчилгээг хэрэгжүүлэн, төлөвлөх зорилгоор 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” зохион байгуулна.
Хугацаа: 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 08:00-17:00 цагт аймгийн Засаг даргын тамгын газрын байрны нэгдүгээр давхарт зохион байгуулна.
Хамрах хүрээ: Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит газрууд