ЗҮҮН БҮСИЙН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2023/10/23
ЗҮҮН БҮСИЙН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Санхүүгийн зохицуулах хороо, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Бичил санхүүгийн салбарыг чадавхжуулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ” төслийн хүрээнд “Зүүн бүсийн банк бус санхүүгийн байгууллагуудыг чадавхжуулах” сургалтыг энэ сарын 23-24-ний өдрүүдэд Дорнод аймагт зохион байгуулж байна.
Сургалтад Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй 27 ББСБ-ын төлөөлөл, Азийн хөгжлийн банкны олон улсын болон үндэсний зөвлөх, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл оролцож байгаа юм.
Сургалтаар Санхүүгийн зохицуулах хорооноос салбарын хууль, эрх зүйн орчин, хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулж, банк бус санхүүгийн байгууллагуудад өөрийн үйл ажиллагааны эрсдэлийг тодорхойлох, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг олгож байна.
Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 99019104 утаснаас авна уу. 
 
ЗҮҮН БҮСИЙН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх