САЙН ДУРЫН ДАРХЛААЖУУЛАЛТАД 2034 ИРГЭН ХАМРАГДААД БАЙНА

2023/10/24
САЙН ДУРЫН ДАРХЛААЖУУЛАЛТАД 2034 ИРГЭН ХАМРАГДААД БАЙНА
Тарилгатай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, сайн дурын дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Сайн дурын дархлаажуулалтыг эрчимжүүлэх” төсөл 2023 оноос анх удаа хэрэгжиж байна.
Дорнод аймагт 2022 онд 219 хорт хавдрын шинэ тохиолдлын 79 буюу 36 хувь нь элэгний хорт хавдрын тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс элэгний вирусийн шалтгаант хатуурал, хавдар түүний урьдал өвчин элэгний В вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Сайн дурын дархлаажуулалтыг эрчимжүүлэх” төслийг ОНХС-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалтын нэгдүгээр тунд 1077, хоёрдугаар тунд 702, гуравдугаар тунд 255 нийт 2034 иргэн хамрагдаад байна.
Энэхүү төслийг “Анир солонго” хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага болон сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Сайн дурын дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй иргэд өөрийн харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандан хамрагдах боломжтой.
САЙН ДУРЫН ДАРХЛААЖУУЛАЛТАД 2034 ИРГЭН ХАМРАГДААД БАЙНА  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх