Хуримтлалтай Дорнодчууд-2023” марафон болж байна

2023/10/29
Хуримтлалтай Дорнодчууд-2023” марафон болж байна
Аймгийн Засаг даргын 2017 оны А/245 дугаар захирамжаар жил бүрийн 5, 10 дугаар сарын 3 дугаар долоо хоногийн амралтын өдрийг бүх нийтээрээ спортоор хичээллэх, идэвхтэй хөдөлгөөн хийх, автомашингүй өдөр болгон өнгөрүүлэх тухай захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Хуримтлалтай Дорнодчууд" уриан дор бүх нийтийн гүйлтийг зохион байгуулж байна.
Нээлтэд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий болон хамтран зохион байгуулж буй агентлаг, банкны удирдлагууд оролцов.
Энэ жилийн марафонд мэргэжлийн тамирчид оролцож байгаагаар онцлог болж байна. Нийт 500 гаруй иргэд оролцож байгаа аж.
"Дэлхийн хуримтлалтай өдөр”-ийг олон нийтэд сурталчлах, хуримтлалтай иргэдийн тоог нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, гүйлтийн спортыг орон нутагтаа хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж буй.
Аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Дорнод аймаг дахь Монгол банкны салбар, Голомт банкны Дорнод салбар, Хаан банкны Дорнод салбар, Хас банкны Дорнод салбар, Төрийн банкны Дорнод салбар, Худалдаа хөгжлийн банкны Дорнод салбар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Хөгжимт драмын театр хамтран зохион байгуулж байна.
Хуримтлалтай Дорнодчууд-2023” марафон болж байна  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх