"Хүн болох багаасаа" хүүхдийн төсөлд сумын сурагчид ам сайтай байна

2023/10/30
"Хүн болох багаасаа" хүүхдийн төсөлд сумын сурагчид ам сайтай байна

"Хүн болох багаасаа" хүүхдийн төслийг Дорнод аймгийн Засаг дарга санаачлан улсын хэмжээнд анх удаа хэрэгжүүлж байгаа юм. Тус төсөл нь хүүхдүүдэд хичээлийн бус цагаараа спортын, урлагийн, гадаад хэлний дугуйланд суралцах боломж олгож байгаа бөгөөд олон хүүхэд хамрагдах боломжийг бүрдүүлснээрээ онцлог.

Дугуйлан секцүүдийн 1 сарын төлбөр 100-150 мянган төгрөгийн өртөгтэй байдаг бол "Хүн болох багаасаа "төсөлд хүүхдүүд сарын 20,000 төгрөг төлөөд сурч байна. Ингэснээр санхүүгийн асуудлаас болоод авьяас чадвараа хөгжүүлж чадахгүй байгаа хүүхдүүд, эцэг эхчүүд, асран хамгаалагчдад том дэмжлэг болж байгааг сумын сургуулийн сурагчид хэллээ. 

Чойбалсан суманд Хүн болох багаасаа төслийн Бадминтон, Уран зураг, Англи хэлний  3 дугуйлан хичээллэж төлөвлөснөөсөө ч олон хүүхэдтэй хичээллэж байна. Сурагчид хичээлээ тараад гэртээ байх, гадуур хэсэх зэрэг цагийг үр бүтээлгүй өнгөрүүлдэг байсан бол ийнхүү дугуйланд секцэд суралцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. 

"Хүн болох багаасаа" хүүхдийн төсөлд сумын сурагчид ам сайтай байна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх