Улирлын томуу, томуугийн цар тахал ИДЭВХЖИЛИЙН ҮЕИЙН ТҮВШИНД байна

2023/11/01
Улирлын томуу, томуугийн цар тахал ИДЭВХЖИЛИЙН ҮЕИЙН ТҮВШИНД байна
Амьсгалын замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дэмжлэгт хяналт хийж байна
Аймгийн хэмжээнд амбулаториор 11286 хүн үйлчлүүлсний 412 нь ТТТӨ буюу 3.7%- ийг эзэлж байгаа нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.3 хувиар буурсан байна. Томуу, томуу төст өвчний тархалтын түвшин “Улирлын томуу, томуугийн цартахлын хүндрэлийн үнэлгээгээр ИДЭВХЖИЛИЙН ҮЕИЙН ТҮВШИНД байна.
Хэрлэн сумын хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 3.7 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.6 хувиар буурсан.
Томуу, томуу төст өвчний нийт тохиолдлын 390 буюу 94.6% нь 0-15 нас, үүнээс 305 буюу 74%-ийг 4 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.
Аймгийн хэмжээнд нийт түргэн тусламжийн 161 дуудлагаас бүртгэгдсний 12 хувийг томуугийн шалтгаантай дуудлага эзлэж, өмнөх 7 хоногтой харьцуулахад 2 хувиар өссөн байна.
АЗЦХХ–ын өвчлөл 25 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 12 тохиолдлоор буурсан байна.
Сумдын амбулаторийн 1363 үзлэгээс томуу, томуу төст өвчин 41 тохиолдол буюу 3 хувийг эзэлж, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.6 хувиар өссөн байна.
Амьсгалын замаар дамжих халдварт өвчин, цочмог халууралт, цэврүүт тууралтат халдварт өвчний тархалтын түвшинд тохирсон хариу арга хэмжээг эрчимжүүлэх, халдварын сэргийлэлт хяналтыг сайжруулах, шинж тэмдгийн тандалтыг хэрхэн хийж буй байдал, орчны эрүүл мэнд зэрэгт томуугийн харуулан тандалтыг хийх зорилгоор өнөөдрийн байдлаар 17 цэцэрлэг, 10 сургуулиар дэмжлэгт хяналт хийж, тандалтын багийнханд мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Улирлын томуу, томуугийн цар тахал ИДЭВХЖИЛИЙН ҮЕИЙН ТҮВШИНД байна  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх