"ДОРНОДЫН ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧИД – 2023” ЗӨВЛӨГӨӨНД 20 ГАРУЙ ААН БАЙГУУЛЛАГА ОРОЛЦЛОО

2023/11/02
"ДОРНОДЫН ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧИД – 2023” ЗӨВЛӨГӨӨНД 20 ГАРУЙ ААН БАЙГУУЛЛАГА ОРОЛЦЛОО
Дорнод аймагт хүнс боловсруулах чиглэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй эрхлэгчдэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хэрэглэгчийн эрхийг дээдэлсэн, хүнсний аюулгүй байдлыг хангасан хүнс үйлдвэрлэлийг бүс нутагт хөгжүүлэх, хүнс үйлдвэрлэгчдийг чадавхжуулах зорилгоор “Дорнодын хүнс үйлдвэрлэгчид-2023” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Хэрлэн сумын хэмжээнд хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй байгууллага оролцож байна. Мөн үзэсгэлэн худалдаа, амталгаа явуулж буй.
Зөвлөгөөнд :
-“Өрсөлдөөний тухай хууль,
- Орон нутагт анхаарах асуудлууд,
- “Хэрэглэгчийн эрхийн тухай хууль”,
- “Хүнсний сав баглаа боодлын стандарт, аюулгүйн тэмдэглэгээ, шошгод заавал бичигдэх хүнсний нэмэлтүүд
- Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль
-Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн бодлого анхаарах асуудал зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга мэдээлэл хүргэж байгаа юм.
Тус зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын тамгын газар, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газар хамтран зохион байгуулж байна.
"ДОРНОДЫН ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧИД – 2023” ЗӨВЛӨГӨӨНД 20 ГАРУЙ ААН БАЙГУУЛЛАГА ОРОЛЦЛОО  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх