НДШ, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжлээ

2023/11/05
НДШ, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжлээ

Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд иргэн Шагж овогтой Хүрэлтулга энэ оны аравдугаар сарын 20-ны өдөр байршуулсан “НДШ, ХХОАТ шимтгэлийг 50% бууруулах” хуулийн төсөл санаачлах талаар гаргасан саналыг дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрчээ. 

D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгдөг байна. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн Та D-Өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулна.

70 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулж, 100 мянгад хүрсэн тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм хэмээн Улсын их хурлаас мэдээллээ 

 

НДШ, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжлээ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх