Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “И-Монгол академи” УТҮГ-тай хамтран орон нутгийн төрийн байгууллагуудын төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-mongolia-д нэвтэрсэн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчлах, шинээр цахимжуулах үйлчилгээний судалгааг гаргах ажлыг зохион байгуулж байна.
Өнөөдөр /2023.11.20/ Дорнод аймагт “И-Монгол академи” УТҮГ-ын хамтарсан баг ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд аймгийн хэмжээнд төрийн 25 байгууллагын 145 үйлчилгээг цахимаар хүргэх боломж бүрдэнэ.
Дээрх үйл ажиллагаа нь 5 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд дараах ажлуудыг зохион байгуулна. Үүнд:
-Төрийн цахим үйлчилгээний нөхцөл байдлын шинжилгээ хийх, ашиглаж буй системүүдийн судалгааг авах
-Цахим үйлчилгээ, Сэтгэл ханамжийн судалгаа авах
-Ахмадуудад зориулсан сургалт зохион байгуулах
-Байгууллагуудын олон шатлалт үйлчилгээний сайжруулалт хийх
-Хуучин үйлчилгээний систем дэх өөрчлөлт хийх
-Шинээр нэвтрэх үйлчилгээ судлах бодлогын даалгавар боловсруулах
-Сумдын үйлчилгээний ажилтнуудад сургалт хийх
-ERP/DOCX сургалт зохион байгуулах
Иргэдэд зориулсан сургалтыг зохион байгуулах
-Судалгааны үр дүнг нэгтгэх
Төрийн үйлчилгээний хүсэлтийн бүртгэл хяналтын системийн шийдвэрлэх албан хаагчдын сургалтад хамруулах