ИРЭХ ОНД ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН “ХҮҮХЭД ЭРДЭНЭ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

2023/11/20
ИРЭХ ОНД ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН “ХҮҮХЭД ЭРДЭНЭ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
Бүхнийг хүүхдийн төлөө” зөвлөгөөнд хүүхэд болон хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид эцэг эх асран хамгаалагч, хүүхдийн эрхийг хамгаалан ажилладаг төрийн байгууллагын төлөөллүүд оролцон мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэн зөвлөгөөнийг дүгнэн цаашид хэрэгжүүлэх, дэмжин ажиллах хөтөлбөрүүдээ танилцуулав.
1. Хүүхдийн хөгжил, хамгааллын талаарх төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах,
2. Хүүхдийн сайн сайхны төлөөх үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг санаачлах, иргэд ИНБ, ААН, төрийн албан хаагчдынхаа шинэ санал санаачилгыг дэмжин хэрэгжүүлэх,
3. Хүүхдийн, хөгжил, хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн төлөөх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлон ажиллуулж, шаардагдах хөрөнгө санхүүжилтийг шийдвэрлүүлэн, гүйцэтгэлд ерөнхий хяналтыг тавин ажиллах.
- Сургууль цэцэрлэгийн орчинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулах боломж
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамгааллын бодлого боловсруулах
- Хүүхдийн зуслан
4. Сумын Засаг дарга нар нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хүүхдийн хөгжил хамгааллын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх,
5. Хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагаа болон багийн гишүүдийн урамшууллыг сум тус бүр батлуулах. Түүнчлэн Хэрлэн сумын бүх багт дээрх ажлыг хэрэгжүүлэх,
6. Аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар үр дүнтэй хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг шат шатны удирдлагууд хамтран дэмжин ажиллах. Үүнд :
- “Хүн болох багаасаа” хүүхдийн хөгжлийг дэмжсэн төсөл хөтөлбөр
- “Эцэг-эх зохицуулагч” хүүхэд хамгаалал
- “Элэгний В вирусын халдваргүй нярай” хүүхдийн эрүүл мэнд
- Эрүүл оюутан
- Зорилтот бүлгийн болон суурь өвчлөлтэй хүүхдийн зуны сувилал
- Томуугийн эсрэг дархлаажуулалт
- “Сургууль, цэцэрлэгийн эмч” төсөл
- “Багшийн туслах” төсөл
- “Дорнодын багш” төсөл
Энэхүү байгуулсан систем нь удирдлага өөрчлөгдөхөөс үл хамааран цаашид тогтвортой хэрэгжүүлэхийг хүсэж байгаагаа онцлон хэллээ.
ИРЭХ ОНД ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН “ХҮҮХЭД ЭРДЭНЭ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх