Сэрэмжлүүлэг: 11-р сарын 22,23-нд ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна

2023/11/20
Сэрэмжлүүлэг: 11-р сарын 22,23-нд ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна
Энэ сарын 22-нд ихэнх нутгаар, 23-нд Халхголын сав нутгаар цас орж, хүйтрэхийг анхааруулж байна.
Дорнод аймгийн нутгаар: 22-нд ихэнх нутгаар, 23-нд Халхголын сав нутгаар цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 4-9 метр, 22, 23-нд секундэд зарим нутгаар 11-13 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Халхголын сав нутгаар -11...-16 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, 21, 22-нд ихэнх нутгаар шөнөдөө -8...-13 градус, өдөртөө -5...-10 градус, 23-наас эрч чангарч шөнөдөө ихэнх нутгаар -22...-27 градус, өдөртөө -13...-18 градус, 27-нд шөнөдөө -17...-22 градус, өдөртөө ихэнх нутгаар -8...-13 градус хүйтэн байна.
Чойбалсан хот орчмоор: 22-нд цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -5...-9 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, 21, 22-нд шөнөдөө -8...-13 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн, 23-наас шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн, 27-нд шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. 
Сэрэмжлүүлэг: 11-р сарын 22,23-нд ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх