Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд орон нутгийн төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах зорилгоор “Төрийн албан хаагчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж буй.
Зөвлөгөөний нээлтэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Захиргаа удирдлагын газрын дарга Д.Жавхлан, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн "Ногоон бүтээмж"-ийн хөгжлийн бодлогын газрын дарга Б.Аз нар оролцов.
Дорнод аймгийн 14 сумын Засаг дарга, албан хаагчид сумдын төсөвт байгууллагын удирдлагууд, Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагийн удирдлага, албан хаагчид зэрэг 400 гаруй төрийн албан хаагчид оролцож байгаа юм. Үргэлжлүүлэн зургаан чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулна.