11-р сарын 25,26-нд ихэнх нутгаар цас орж зөөлөн цасан шуурга шуурна

2023/11/24
11-р сарын 25,26-нд ихэнх нутгаар цас орж зөөлөн цасан шуурга шуурна
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
Агаарын температур: Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -5.1.....-11.6 градус хүйтэн буюу Халхгол олон жилийн дунджаас 0.6 градусаар бага, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.2...3.0 градусаар дулаан. Агаарт үнэмлэхүй их температур +1...+4 градус дулаан, үнэмлэхүй бага температур -16...-24 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур -8...-12 градус хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь 0...+9 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -18...-29 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0...2.1 мм хур тунадастай. Матад олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон.Баян-Уул суманд цас ороогүй.
Цасан бүрхэц: Нийт нутгаар жигд 5-10 баллын цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 2-10см, цасны дундаж нягт 0.09-0.19гр/см3 байна. ЗГ 286 тогтоолоор зудын эрсдэлийг үнэлэхэд Сэргэлэн сумын ихэнх, Хөлөнбуйр сумын зүүн, Гурванзагал сумын өмнө, Цагаан-Овоо сумын зүүн хэсгээр цасны дундаж зузаан 11-14см, нягт 0.12-0.18гр/см3 буюу "ЦАГААНААР ЗУДАРХУУ" байна.
Салхи шуурга:Салхины хамгийн их хурд нийт нутгаар 6-19 м/с байна. Чойбалсан хот болон Дашбалбар, Матад, Халхгол, Баяндун, Эрээнцав сумдад 11-19м/с, бусад сумдаар 6-8м/с байв. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-9 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Баян-Уул, Цагаан-Овоо, Эрээнцав суманд мал оторлох, Баян-Уул, Булган, Матад суманд мал хээлтүүлэх, Дашбалбар, Баян-Уул, Баянтүмэн, Цагаан-Овоо сумдад хужир шүү бэлтгэх ажил явагдаж байна.
Эх сурвалж УЦУОШТ
11-р сарын 25,26-нд ихэнх нутгаар цас орж зөөлөн цасан шуурга шуурна   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх