Цаг агаарын анхааруулах мэдээ: Өнөө шөнө нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
Дорнод аймгийн нутгаар: 5, 8-нд ихэнх нутгаар, 7-нд зарим нутгаар цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 4-9 метр, 5, 6-нд секундэд 9-14 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн, 06-наас хүйтний эрч чангарч шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн, 9-нөөс хүйтний эрч дахин чангарч шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -18...-23 градус хүйтэн байна байна.
Чойбалсан хот орчмоор: 5, 8-нд цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 3-8 метр, 5, 6-нд секундэд 8-13 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -9...-14 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн, 06-наас хүйтний эрч чангарч шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн, 9-нөөс хүйтний эрч дахин чангарч шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -18...-23 градус хүйтэн байна.
12-р сарын 05-нд ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурахыг анхааруулж байна | |
Jaran.MN Facebook |