“Үндсэн хууль миний амьдралд” эссэ бичлэгийн уралдааны шилдгүүдийн шагналыг аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Ц.Баяржаргал гардуулан өгөв.
Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалыг, сурталчлах таниулах, хуулийг биелүүлэх, хүндэтгэх, дээдлэх ёсыг залуу хойч үедээ төлөвшүүлэх зорилгооор Монгол Улсын Үндсэн хуулийн тэмдэглэлт өдрийг угтан аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулсан.
Тус уралдаанд нийт 61 сурагч эссэ ирүүлснээс
1-р байранд "Шинэ хөгжил" цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч М.Анхзаяа
2-р байранд "Хан-Уул" цогцолбор сургуулийн 11г ангийн сурагч А.Есөнхулан
3-р байранд 1-р сургуулийн 12а ангийн сурагч Э.Билгүүн нар тус тус шалгарлаа.