Баянзүрх дүүргийн 61-р цэцэрлэгийн байрыг бүрэн засварлана

2023/12/28
Баянзүрх дүүргийн 61-р цэцэрлэгийн байрыг бүрэн засварлана

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 61-р цэцэрлэгийн байрыг бүрэн засварлахаар болжээ. Үүнд цэцэрлэгийн дээвэр, гадна фасад, гал тогооны өрөөний агааржуулалт, цонх, хаалга, шал, тааз, хана, цэвэр, бохир усны хоолой, халаалтын радиатор зэргийг засварлаж, эрүүл аюулгүй сургалтын орчныг бүрдүүлж, тус дүүргийн боловсролын чанарыг дээшлүүлэхээр төлөвлөж байна.

Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн төсөл нь Монгол улсад хэрэгжих Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 597 дахь, Баянзүрх дүүрэг хэрэгжих 23 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа баталсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 282,426 ам.доллар юм хэмээн Япон улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ. 

Баянзүрх дүүргийн 61-р цэцэрлэгийн байрыг бүрэн засварлана  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх