"Газрын тосны бүтээгдэхүүний борлуулалт, тээвэрлэлтэд хяналт тавих" ажлын хэсэг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудад тогтмол хяналтыг тавин ажиллаж байна.
Өмнө нь НИК ХХК-ийн Матад, Халхгол сумын Сүмбэр, Халхгол багуудын ШТС-ын АИ92 авто бензин, дизель түлшний нөөцийг нэмэгдүүлэн, боломжит хэмжээгээр хязгаарлалт тогтоож, оторлож буй болон эрэлд яваа малчдыг шатахуунаар тасалдалгүй хангаж байгаа бол,
Өнөөдрөөс "Сод Монгол Групп" ХХК-ийн Дорнод салбараас Бүтээгдэхүүн хуваах гэрээт газрын тосны 19, 21 дүгээр талбайн бүсэд байрладаг шатахуун түгээх станцууд АИ-92, Дизель түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлэн, шатахууныг хязгаарлалтгүй олгож, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг мөрдөж, хамтран ажиллахаа мэдэгдлээ.