ДОРНОД АЙМГИЙН НУТГААР: Сарын дундаж температур олон жилийн дунджаар -6...-14°C хүйтэн байдаг бол энэ сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар 4-6 мм ордог бол хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд нийт нутгаар олон жилийн дунджаас 1–4ºС–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 3–6ºС–аар хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд сарын эхээр нутгийн зүүн хэсгээр цас орно. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд цас орж, салхи зарим газраар 14–16 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч цасан шуурга шуурч болзошгүй байна.
ЗӨВЛӨМЖ
2024 оны гуравдугаар сарын агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтэн хэвээр хадгалагдах төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3–6ºС–аар хүйтэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр олон жилийн дунджаас 1–3ºС аар хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа бол гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд цас орж, салхи зарим газраар 14–16 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч цасан шуурга шуурч болзошгүй байна.
3 дугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, олон жилийн дунджаас ахиу хур тунадастай байна | |
Jaran.MN Facebook |