"ЭМЧИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2024/03/01
"ЭМЧИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах, мэргэжил арга зүйгээ дээшлүүлэхэд бодлогоор дэмжин өндөр хөгжилтэй улс орны эмнэлэгт богино хугацаанд туршлага солилцох, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан мэдлэг ур чадвараа дээшлүүлэн суралцах боломжийг нээх зорилгоор “Эмчийн хөгжлийг дэмжих” төслийг энэ жилээс эхлүүлж байна.
Энэ хүрээнд БОЭТ-ийн мэс заслын тасгийн эрхлэгч, элэг цөсний мэс заслын их эмч В.Амаржаргал, Гэмтэл бичил мэс заслын тасгийн их эмч Э.Эрдэнэбаяр нар Бусан Их сургуульд суралцана.
Жилд 20-иос доошгүй эмч, мэргэжилтнийг БОЭТ-ийн гэрээтэй өндөр хөгжилтэй орнуудын эмнэлэгт суралцуулна. Эдгээрийн 70 хүртэлх хувь нь БОЭТ-ийн эмч мэргэжилтэн байх бол 30 хувь нь Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд байх юм.
"ЭМЧИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх