Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн Шинэ эмнэлгийн барилгын явцтай танилцлаа. Төслийг Их Базар констракшн ХХК гүйцэтгэж байгаа ба одоогоор 90 хувийн гүйцэтгэлтэй, энэ оны 5-7 сард ашиглалтад орохоор төлөвлөн ажиллаж байна.
Эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орсноор хүүхдийн эмнэлэг, амбулаторийн тасгийн үйлчилгээ нэг дор төвлөрч, үйлчлүүлэгчид болон эмнэлгийн мэргэжилтнүүд эмнэлэг хооронд өвчтөнөө зөөн гадуур явах шаардлагагүй болох юм.