ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “PDAC”-2024 ЧУУЛГАНЫГ ЗОРИЛОО

2024/03/03
ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “PDAC”-2024 ЧУУЛГАНЫГ ЗОРИЛОО

Канад Улсын Улсын Торонто хотноо зохион байгуулагдах “PDAC”-2024 олон улсын чуулганыг салбар яам, агентлаг, төрийн бус байгууллага, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Монгол Улсын уул уурхайн салбарыг сурталчлах, хөрөнгө оруулалт татах зорилгоор зорилоо.

Чуулганаар төлөөлөгчид MONGOLIA_DAY – “Монголын өдөр” хөрөнгө оруулагчдын форумыг бие даан зохион байгуулах, Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг сурталчилсан үзэсгэлэнгийн талбай ажиллуулах, салбар хуралдаануудад салбарын бодлогын талаар илтгэл танилцуулах, олон улсын эрдэс баялгийн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцох юм.

Үүний үр дүнд салбарын томоохон хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоож, сайн туршлагыг судлах, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааны шинэ гарц нээх боломжуудыг эрэлхийлэхээр төлөвлөж байна.

 

ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “PDAC”-2024 ЧУУЛГАНЫГ ЗОРИЛОО  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх