Хүн болох багаасаа төслийн тендер, сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээдүүдийг тендерийн материалаа нэг цэгээс бүрдүүлэх боломж нөхцөлөөр хангаж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээ”-г Нутгийн удирдлагын ордны нэг давхарт ажиллуулж байна.
Нэг цэгийн үйлчилгээнд:
-Аймгийн Засаг даргын тамгын газар
-Төсөл хэрэгжүүлэх ажлын хэсэг
-Сумдын Засаг даргын тамгын газар
- Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар
-Боловсрол, шинжлэх ухааны газар
-Худалдан авах ажиллагааны газар
-Улсын бүртгэлийн хэлтэс
-Нийгмийн даатгалын хэлтэс
-Шүүхийг шийдвэр гүйцэтгэх газар тус тус ажиллаж байгаа юм.