Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардлын хөрөнгөөр 2021 онд Буйр нуурын эрэг орчмын цөлжилт, элсний нүүдлээс хамгаалах менежмент төлөвлөгөөг ШУА-ын харьяа газарзүйн, геоэкологийн хүрээлэнгээр хийлгэн цөлжилтөөс хамгаалах ажлыг жил бүр үе шаттай хэрэгжүүлж байна.
Тухайлбал бэлчээр хамгаалж элсний нүүдэл, цөлжилтийг бууруулах зорилгоор 2023 онд буйр нуурын эрэгт 10 га талбайг 4100 метр хашаалж тус талбайд 14.000 ширхэг 2-3 метр урттай суулгацаар ойн зурвасыг байгуулав.
Мөн усалгааны системийг шийдээд байгаа юм. Үргэлжлүүлэн энэ онд 10 га талбайд дээрх суулгацыг тарьж нийт 20 га талбайд 8200 метр хашаа 28.000 ширхэг улиас, бургасыг тариалах юм.