"БАГШИЙН ТУСЛАХ” ТӨСӨЛ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2024/04/11
"БАГШИЙН ТУСЛАХ” ТӨСӨЛ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Дорнод аймгийн Засаг даргын санаачилгаар "Багшийн туслах" төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ жилийн тухайд Хэрлэн сумын ерөнхий боловсролын 1, 12 дугаар сургуулийн 3 бүлэгт хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн жил аймгийн төвийн ачаалал ихтэй 1, 5, 8 дугаар сургуулийн нэгдүгээр ангиудаас хамгийн олон суралцагчтай 3 бүлэгт хэрэгжүүлсэн.
Ингэснээр нэгдүгээр ангийн багш сурагч бүртэйгээ ажиллах боломж бүрдэж, агуулгын болон сурлагын хоцрогдолгүй сурахад тэгш боломж бүрдүүлж, сурагчдын 96-100 хувь нь хугацаандаа уншиж, бичиж сурсан хөндлөнгийн үнэлгээгээр тухайн ангиудын гүйцэтгэл бусад ангиудаас өндөр байсан ба туслах багш ялгаатай хэрэгцээтэй сургалт шаардлагатай сурагчидтай ганцаарчлан ажилласнаар тэдний хөгжилд ахиц гарч, нэгдүгээр ангийн сурагчдад чанартай боловсрол эзэмшүүлэх тэгш боломж бүрдүүлэхэд туршлага болж байна.
Түүнчлэн эх хэлний суурь чадамжтай, бүтээлч, сурах арга барил эзэмших суурь чадварыг олгоход багш, эцэг эхтэй хамтран ажиллаж, үр дүнд хүрсэн
-Сурагчдад зөв, дадал, хэвшил эзэмшүүлж, сурах тэгш боломж бүрдүүлж, сурлагын чанарт ахиц гарч, сурагч сурах хүсэл эрмэлзэлтэй нэмэгдсэн
-Сургууль-багш-эцэг эх-сурагчийн хамтын ажиллагаанд ахиц гарсан
-Сурагчдын сурах арга барилыг дэмжиж, шинэлэг, бүтээлч арга зүйг туршин хэрэгжүүлж, үр дүнд хүрчээ. 
 
"БАГШИЙН ТУСЛАХ” ТӨСӨЛ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ХЭРЭГЖИЖ БАЙНА  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх