Аймаг, орон нутгаас Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг, хөрөнгө оруулалтуудыг үе шаттай шийдвэрлэсээр ирсэн.
Өнөөдөр /2024.04.10/ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Цагдаагийн газрын Шуурхай үйл ажиллагаанд зориулсан фургон автомашиныг хүлээн авахад оролцлоо.
Мөн энэ жил Орон нутгийн төсөвт:
- Хяналтын камерын тоог нэмэгдүүлж, цаашид шуурхай дуудлагын 101, 102, 103 дугааруудыг нэгтгэн байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 3,0 тэрбум төгрөг батлагдсан.
- Мөн тус байгууллагын шуурхай албаны автобаазын дээврийн засварын ажлууд хэрэгжих юм.
Аймгийн Засаг дарга Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэрээ дээрх ажлуудын хэрэгжилт болон албан хаагчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх амралтын байр, гэрч хохирогчдыг хамгаалах байруудтай тус тус танилцаж, батлагдсан төсвийн хүрээнд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.