Өнөөдөр нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар цэргийн албанд тэнцэн, Зэвсэгт хүчний Жанжин штабын хяналтын тооны дагуу хуваарилагдсан цэргүүдийг цэргийн албанд үдэн мордууллаа.
Үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга, Хурандаа О.Ганзориг нар оролцож эх орноо хамгаалахаар явж буй залуустаа амжилт хүссэн үдлээ.
Ийнхүү ар гэр, ах дүүс, найз нөхдөөрөө үдүүлэн энх цагийн манаанд эх орондоо үүрэг гүйцэтгэхээр мордож буй залуучууддаа Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ нэр төртэй биелүүлэхийг хүсэн ерөөе хэмээн Дорнод аймгийн ЗДТГ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ