ДОТООДЫН ЦЭРГИЙН 826 ДУГААР ТУСГАЙ САЛБАР "ДОРНОД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ” ТӨХК-ИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ХАМГААЛАЛТАД АВЛАА

2024/05/13
ДОТООДЫН ЦЭРГИЙН 826 ДУГААР ТУСГАЙ САЛБАР "ДОРНОД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ” ТӨХК-ИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ХАМГААЛАЛТАД АВЛАА

Монгол Улсын Засгийн газрын 35 дугаар тогтоол, Дотоодын цэргийн командлагчийн А/13 дугаар тушаалаар "ДОРНОД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ" ТӨХК-г Дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүлэв. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Дотоодын цэргийн штабын Дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Н.Мөнх-Итгэл, "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатар болон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, алба хаагч нар оролцлоо. Дотоодын цэргийн 826 дугаар тусгай салбарыг өргөтгөн зохион байгуулснаар үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ орон нутагт ажлын байрыг шинээр бий болгож орон нутгийг дэмжих төр, засгийн бодлого, аймаг орон нутгийн хөгжлийн болон аюулгүй байдлын зорилтыг хангахад эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм.

ДОТООДЫН ЦЭРГИЙН 826 ДУГААР ТУСГАЙ САЛБАР "ДОРНОД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ” ТӨХК-ИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ХАМГААЛАЛТАД АВЛАА  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх