Дорнод аймгийн Засаг даргын санаачилгаар аймаг, сумын хамтарсан хөрөнгө оруулалтаар Дорнод аймагт анх удаа "Нутгийн ирээдүй" төрийн албан хаагчдын 2 давхар 8 айлын орон сууцны төслийн үе шаттай хэрэгжүүлж буй. Энэ онд үргэлжлэн 9 суманд хэрэгжиж байна.
Энэ хүрээнд сум, орон нутагт ажиллаж буй мэргэжлийн боловсон хүчин, төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг үзүүлж нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор "Нутгийн ирээдүй" төрийн албан хаагчдын орон сууц төслийг Булган суманд хэрэгжүүлж ийнхүү шав тавив. Тус ажлыг “Дорнын мөнгөн хийц” ХХК гүйцэтгэх юм.