Хэрлэн сумын 1 дүгээр багт “Ягаан цээнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн 4 дүгээр салбарын шинэ барилгын нээлт боллоо.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар "Ягаан цээнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орсноор алслагдсан багийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулж, хүртээмж нэмэгдэх юм. Тус ажлын гүйцэтгэгчээр “Дорнын танан өргөө” компани ажиллажээ.