ХЭРЛЭН ГОЛЫН УСНЫ ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОН ТҮР САМБАРЫГ БАЙРШУУЛЖ БАЙНА
Модон гүүрнээс Зүүн цементэн гүүр хүртэлх 14 цэгт Хэрлэн голын усны түвшин, усны гүний хэмжилтийг хийж, түр самбар байршуулж байна.
Иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байж усны ослоос урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Мөн эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна.