Аймгийн Засаг дарга болон аймгийн Онцгой комиссоос Зэвсэгт хүчний Жанжин штабт хүсэлт гаргасны дагуу жил бүр Дорнод аймагт Зөвлөлт холбоот Улсын Цэргийн анги нэгтгэлүүд байрлаж байсан суурин газар болон хээрийн сургуулилт хийж байсан талбайд тэсэрч дэлбэрэх аюултай галт хэрэгслийг хайж, устгах ажлыг зохион байгуулдаг.
Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Бямбаар ахлуулсан бүлэг 2024.07.18-19-ний өдрүүдэд аймгийн төв Хэрлэн сумын 3 дугаар баг /Чойбалсан хот/, Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 6 нэр төрлийн 28 ширхэг галт хэрэгслийг хайж, устгах ажлыг хийв хэмээн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ