Дорнод аймаг энэ хичээлийн жилд аймаг, сумын хамтарсан хөрөнгө оруулалтаар хөдөөгийн 13 сумын сургууль, цэцэрлэгийн багш нарт компьютерыг хүлээлгэн өглөө.
Тодруулбал Дорнод аймаг 13 сумын нийт 26 байгууллагын 305 багшийг компьютероор хангаж хөдөөгийн сумдын сургууль, цэцэрлэгийн багш нарын компьютерыг 100 хувь шинэчиллээ.
Түүнчлэн боловсролын чанарыг дээшлүүлэхэд уламжлалт сургалтын арга зүйг дэвшилтэт технологитой хослуулан хэрэгжүүлэх, салбарын гадаад, дотоод харилцааг бэхжүүлэх, багшийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлж, нийгмийн асуудал, амьдралын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор багшийн хөгжлийг дэмжих “Эрдэм” хөтөлбөрийг 2017 оноос хойш хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд :
• Орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх “Дорнодын багш” болзолт уралдаан
• Залгамж халааг бэлтгэх “Ментор багш-100” төсөл
• Ажлын байрандаа тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлж “Багш хөгжлийн төв” төсөл
• Англи хэлний багш нарын заах арга зүйг дээшлүүлэх “Англи хэлтэй Дорнодчууд” төсөл
• Багш, ажилчдын монгол бичгийн чадварыг дээшлүүлэх “Монгол бичгээ суръя” төсөл гээд жишиг болохуйц олон төслийг санаачлан хэрэгжүүлсээр байна.