ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ САНУУЛЖ БАЙНА

2024/09/12
ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ САНУУЛЖ БАЙНА
Ойн хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын баталсан А/07 дугаар захирамжийн дагуу 18 ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.
Намрын хуурайшилтын үе буюу есдүгээр сарын 20-оос аравдугаар сарын 20-ны хооронд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Зүүн бүсийн төв Онцгой байдлын газар, Цагдаагийн газартай хамтран аймгийн төвөөс гарах 6 байршилд зорчиж буй тээврийн хэрэгслийн гал унтраах багаж хэрэгсэл болон авто машины аюулгүй байдалд хяналт тавьж ажиллана.
Иргэн та Намрын хуурайшилттай үед :
- Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
- Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх
- Дууссан гал асаагуур хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
- Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх
- Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах
- Шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг анхааруулж байна.
“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.
ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ САНУУЛЖ БАЙНА   
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх