Усны нөөц, экосистемийн үйлчилгээг тэтгэх зорилгоор татмын ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ онд Улс, орон нутгийн төсвөөр түймэрт шатсан, хөнөөлт шавжид нэрвэгдсэн мод бэлтгэсэн 50 га талбайд, “АДАП” төсөлтэй хамтран Баян-Уул, Баяндун, Дашбалбар Булган Хөлөнбуйр сумдад татмын ойжуулалтыг 200 га талбайд тус тус нөхөн сэргээлт хийхээр төлөвлөж, гүйцэтгэгчээр “Өвөр эрээн” ХХК , “Нарс мод” ХХК, “Нью бэст хаус” ХХК-иуд шалгараад байна. Энэхүү ажлын үр дүнд тус газруудын өвсний ургац сайжирч, усны нөөц нэмэгдэнэ гэлээ.