Хил дамнасан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж хамгаалах шороон болон халз зурвасыг байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлаар болон улсын төсвийн хөрөнгөөр 2014 оноос эхлэн хэрэгжүүлж буй.
Энэ онд Баян-Уул сумын нутаг Хэрийн голоос Халхгол сумын нутаг Буйр нуур хүртэлх 360 орчим км газар хагалж, шороон зурвас сэргээх ажлыг хийв.
Мөн Хилийн цэргийн 0275 дугаар ангийн хариуцсан хэсэг болох Баяндун, Дашбалбар сумын нутагт 130 км урттай, 10 м өргөнтэй түймрээс хамгаалах зурвас, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын санхүүжилтээр Чулуунхороот сумын нутагт 10 м өргөнтэй 120 км урттай шороон зурвасыг сэргээж нийт 250 км урттай шороон зурвасыг сэргээх ажлыг хийж гүйцэтгэх юм байна.