Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Маргааш өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, бүх нутгаар сэрүүсэж, хүчтэй салхитай байхыг анхааруулж байна.
Дорнод аймгийн нутгаар: 09,16-нд нутгийн хойд хагаст бага зэргийн бороо орно. Салхи их баруун хойноос секундэд 9-14 метр, зарим нутгаар секундэд 16-18 метр, 10-нд баруунаас секундэд 7-12 метр, бусад хугацаанд хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 09-нд +11...+16 градус, бусад хугацаанд +5...+10 градус дулаан, өдөртөө 09, 13-нд +12...+17 градус, бусад хугацаанд +20...+25 градус дулаан байна.
Чойбалсан хот орчмоор: Бороо орохгүй. Салхи их төлөв баруун хойноос секундэд 8-13 метр, бусад хугацаанд секундэд 3-8 метр. Шөнөдөө хугацааны эхээр шөнөдөө +13...+15 градус, бусад хугацаанд +7...+9 градус, өдөртөө 09, 13-нд сэрүүсэж +16...+18 градус, өдөртөө бусад хугацаанд +22...+24 градус дулаан байна.
Өнөө шөнө буюу 9-р сарын 12-ноос 13-ны шилжих шөнө цочир хүйтэрнэ | |
Jaran.MN Facebook |