Дорнод аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл 2022 онд байгуулагдсан.
Зөвлөлийг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга ахалдаг бөгөөд нарийн бичгийн даргаар аймгийн Боловсролын газрын Хүүхдийн хөгжил, оролцоог хариуцсан мэргэжилтэн, гишүүдээр аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн Боловсрол, шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн, Зүүн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Хүүхдийн тасгийн эрхлэгч, Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн захирал, 8 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо" Төрийн бус байгууллагын Дорнод аймгийн салбарын тэргүүн тус тус ажилладаг.
Тус зөвлөлийн ээлжит хуралдаан болж, 2023-2024 оны хичээлийн жилийн ажлын тайлан, 2024-2025 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, салбар хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах чиглэлээр талуудын саналыг сонсч, хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл солилцлоо.