Монгол Улсад Статистикийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд статистикийн салбарын шинэчлэлийг орон нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчид, мэдээлэгч байгууллагууд, оюутан сурагч, иргэдэд танилцуулах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Өдөрлөгт ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын дарга М.Оюунжаргал, ҮСХ-ны Тамгын газрын захиргаа, хууль эрх зүйн хэлтсийн ахлах референт Н.Нарангэрэл, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга В.Цэнгэлмаа, Хэрлэн сумын Засаг даргын орлогч Б.Лхагвасүрэн болон бусад агентлаг, хэлтсийн дарга нар оролцов.