Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу жил бүрийн есдүгээр сарын 2 дох долоо хоногийн Ням гаригийг үндэсний хэмжээнд “Соёл, урлагийн ажилтны өдөр” болгон зарласан. Уг өдрийг 1993 оноос хойш уламжлал болгон тэмдэглэж, энэ жил 30 жилийн ой тохиож байна. Энэхүү өдрийн тохиолдуулан аймгийн соёл урлагийн салбарынхан нэгэн дор чуулж, хөдөлмөр зүтгэлээ төр засаг аймаг орон нутагтаа үнэлүүллээ.
Өвөг дээдсийнхээ цаглашгүй их өв соёл, түүхэн уламжлалыг хадгалж хамгаалж, соёлыг түгээсээр ирсэн соёл, урлагийн салбарын үе үеийн удирдлагууд, ажилтан, албан хаагчид, уран бүтээлчид, соёлын төлөөлөл болсон та бүхэндээ “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийн мэндийг хүргэе.