Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ сарын нэгний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаатай холбогдуулан "Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчил, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэхэд сум, багийн хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах замаар хүүхэд, иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх" зорилгоор 14 сум, Хэрлэн сумын 10 багийн нийт 24 хамтарсан багийн 146 гишүүдэд сургалт зохион байгуулж байна.
Сургалтын нээлтэд Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга Б.Бат-Эрдэнэ оролцож, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд тодорхой зөвлөмж чиглэлийг өгөв. Сургалтыг ШУТИС-ийн Нийгмийн ажлын тэнхимийн ахлах багш, доктор Н.Нямдорж, Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн, Монгол улсын гавьяат багш Б.Мөнхжаргал нар дараах сэдвээр явуулж байгаа юм.
• Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга
• Хүүхдийн эрхэд суурилсан хандлага
• Хүний хөгжлийн тухай Хүүхдийн эрхийн тухай хууль
• Хүүхэд хамгаалал, эрсдэлт хүчин зүйл
• Кейс төлөвлөгөө хийх арга зүй
• Кейстэй ажиллах, нөхцөл байдлын үнэлгээ хийх, хүүхэд, иргэдэд зөвлөгөө өгөх, арга зүй
• Хүүхэд гэр бүлийн хэрэгцээ
• Хүүхэд гэр бүлийн бэрхшээл / бүлгийн ажил/
• Эрсдэлийг таних, үнэлэх, мэдээлэх, зөвлөх бүлгийн ажил/
• Хүүхдийн эрхийн зөрчил дээр ажиллах арга зүй сургалт
• Хүүхдийн тусламжийн 108 утас хариу үйлчилгээ
• Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
• Хүүхдийг хүмүүжүүлэн сургаж ирсэн өв соёл
• Сургалтын дүгнэлт